Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Багуудын Иргэдийн нийтийн хурлыг хэсэгчилж хийв

2017-09-29

2017.09 дүгээр сарын 25-29 ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд Хоолт,Бүйлсэн багийн хэсэгчилсэн хурлуудыг 13 цэгт хийлээ . Сүүлийн 4 жил намар хүн бүл муутай үед багийн төв орж хуралдаа ирэх хүн цөөн байдаг тул энэ цаг үеэр айл өрхүүдийн нягтралыг харж хөдөө айлын хотонд хурлаа хийх нь ирц, оролцоо өндөр байж гарсан шийдвэр нь олон нийтийн эрх ашгийг хангаж байгаа сайн үр дүнтэй ажил болж байгаа тул багуудын Иргэдийн Нийтийн Хурлыг  хэсэгчлэн хийж байна. Хурлаар 2018 онд ОНХСангаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэх ажлыг эрэмбэлэх бүх нийтийн санал асуулга , цаг үеийн мэдээлэл ,өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, эрүүл мэндын төвийн үзлэг оншилгоо, "ЭЛЭГ БҮТЭН ӨМНӨГОВЬ" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа ВС вирусын шинжилгээ оношилгоо, соёлын үйлчилгээ зэргээр үйлчиллээ. Малчид хэсэгчилсэн хуралдаа идэвхитэй оролцож цаг үеийн ажлын талаар санал солилолцож ярилцсан үр дүнтэй хурлууд боллоо. 2018 онд ОНХСангаар Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр 27 ажил, бэлчээрийн менежментийн чиглэлээр 13 ажил хийж гүйцэтгэх саналуудыг эрэмбэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%