Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Иргэд, хөдөлмөрчдийг шагнаж урамшууллаа.

2020-10-16

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ажилсаг, хөдөлмөрч ард иргэдийг шагнаж урамшуулах үйл ажиллагаа боллоо. Үүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сэврэй сумын сум нэгдэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад тасралтгүй 44 жил ажилласан Насанхандын БАТМӨНХ
-Алтан гадас одонгоор Сэврэй сумын сум нэгдэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад тасралтгүй 44 жил ажилласан Пүрэвийн БЯМБАА
-- Хөдөлмөрийн хүндэт медалиар Сэврэй сумын сум нэгдэл, хөдөө аж ахуй мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг нь үнэлж Аюушийн ГОМБО, сум нэгдэл, хонгорын гол хоршоолол болон аялал жуулчлалын салбарт 40 жил ажилласан Адьяагийн ТУЯА, сумын сум нэгдэл, байгаль хамгаалах салбарт тогтвортой олон жил ажилласан хөдөлмөрийг үнэлж Адьяагийн МАНДАХ, сумын сум нэгдэл, хөдөө аж ахуй мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг нь үнэлж Нацагийн СУМЬЯА, сумын худалдааны салбар, аялал жуулчлалын салбар, байгаль орчны салбар, ногоон байгууламж байгуулж цөлжилтөөс хамгаалах чиглэлд оруулсан хувь нэмрийг үнэлж Батхуягийн ГАНБААТАР, сум нутгийн өөрөө удирдах ёсны байгуулалгыг амжилттай удирдаж сумаа аймгийн тэргүүний хурал болгон удирдаж байгаа хөдөлмөрийг нь үнэлж Чүлтэмийн ОГТБИШ нарыг, Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтнаар Нөрөөт говь ОНӨААҮГ-ын захирал Д.МЭНДСАЙХАН, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтанаар Г.ГОМБО нар шагнагдлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%