Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Фото мэдээ


нийт 99

ИРГЭНИЙ ТАНХИМЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

2026-03-27 48
Нэг. Зорилго Иргэний танхим нь төр, иргэн хоорондын харилцааг бэхжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэх, орон нутгийн бодлого шийдвэрт иргэдийн санал, санаачлагыг тусгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Хоёр. Зорилт 2.1. Иргэдийн оролцоог хангах * Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд иргэдийн санал авах * Хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах * Төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх 2.2. Ил тод, нээлттэй байдлыг хангах * Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх * Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй хүргэх 2.3. Иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлүүлэх * Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах * Холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх * Шийдвэрлэлтийн явц, үр дүнг иргэдэд эргэн мэдээлэх 2.4. Мэдээлэл, сургалтаар хангах * Иргэдэд хууль эрх зүй, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл олгох * Сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах 2.5. Хамтын ажиллагааг хөгжүүлэх * Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах * Олон нийтийн санаачлага, сайн дурын үйл ажиллагааг дэмжих Гурав. Хүлээгдэх үр дүн * Иргэдийн оролцоо нэмэгдсэн байна * Төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болсон байна * Орон нутгийн хөгжлийн шийдвэрт иргэдийн санал бодол тусгагдсан байна

Ахмадын өргөөний нээлт боллоо

2025-12-22 47
Хатан Сэврэй нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа зориулан ажилласан ахмад буурлууд шинэ өргөөтэй боллоо.

ХҮН АМ, МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

2025-12-08 55
025 оны 12 сарын 8 ны өдөр тооны хэсэг гарч эхэллээ -Сумын төвийн 7-н хэсэг -Хөдөө 5-н хэсэг гарч ажиллаж байна тийнмээс тооллого очиход иргэн та ✅ Сумын төвийн өрх тооллогын комисс очиход гэрээ эзэнтэй байлгаж тооллогодоо хамрагдах ✅ Малчид мал тооллогодоо бэлтгэж малын тоогоо гаргаж байх 🔘Төл, хорогдлын мэдээгээ бэлтгэх 🔘Малын орлого, зарлагаа тооцоолох 🔘 Тооллогын комисс очиход Малаа бэлэн байлгах гэх мэт бэлтгэл ажлаа хангаж байхыг уриалж байна.

Малчдын зөвлөгөөн-2025

2025-10-09 44
2025 оны 10 дугаар сарын 09-10 өдрүүдэд "Малчдын зөвлөгөөн-2025" амжилттай зохион байгуулагдлаа.

Хүүхдээ сонсох өдөр

2025-10-01 47
Сэврэй сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, ЭМТ, Соёлын төв хамтран 10 дугаар сарын "Хүүхдээ сонсох өдөр"-ийг 5-9 р ангийн хүүхдүүдээ хамруулан зохион явууллаа. Хүүхдээ сонсох өдрөөр • Хүүхдийн эрх үүрэг • Эрүүл мэндийн төвийн мэдээлэл сургалт • Нийт сурагчидын дунд явуулсан эрсдэлийн судалгааны дүгнэлтэд шинжилгээ дүгнэлт хийж шийдвэрлэх арга замын талаар санал солилцож тодорхой зарим асуудалыг шийдэх гарцын талаар ярилцлаа .

Сэг зэмийн устгал, ариутгал, халдваргүйтэл хийлээ

2021-05-12 1150
Өмнөгов аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 01- ны өдрийн А/218 дугаар захирамж, Сумын засаг даргын 2021 оны 04 сарын 19 өдрийн А/43 дугаар захирамжийн дагуу 2021онд зүй бусаар хорогдсон сэг зэмийн устгал халдваргүйтгэл хүн, мал амьтны гоц халдварт өвчин үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд мал амьтны сэг зэмийг устгах, бэлчээр, уст цэг, булаг шандны эхийг цэвэрлэж, халдваргүйтгэх ажлыг 2021 оны 04 сарын 26 ны өдрөөс 5 сарын 12 ны өдөр хүртэлх хугацаанд бод-809, бог-2437 сэг зэмийг цуглуулж булж, 32 цэгт ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг иргэдээс авлаа

санал өгсөн: 0