Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 142

АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ

2026-02-12 11
Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Т.Цогтгэрэл, гэргий Л.Улам-Өрнөх, могой жилийн аймгийн "ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ" -өөр шалгарсанд баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Аймгийн аварга малчин өрхүүд

2026-02-12 13
Сэврэй сумын ажилч хөдөлмөрч малчин түмний дундаас - Сайншанд баг Б.Цогт, З .Бадамаа - Хоолт баг Т. Аюурзана, А. Оюунжаргал - Бүйлсэн баг Ц.Мөнхбилэг, Г. Түмэндэлгэр нар шалгарч аймгийн аварга малчид боллоо.

Автотээврийн 100 жилийн медаль

2026-01-22 19
Авто тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Өмнөговь аймгийн Сэврэй сумын ахмад жолооч П.Ганхуяг, С.Адьяа, Т.Ганхуяг нарыг "ОНЦ ТЭЭВЭРЧИН" цол тэмдгээр шагнагдлаа.

Шатар сонирхогчдын сумын аварга

2025-12-06 60
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг “Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах” насанд хүрэгчдийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. ♟️ Энэ удаагийн тэмцээнд 20 гаруй тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс дараах тамирчид шагналын эзэд боллоо: 🏆 Эрэгтэй ангилал 🥇 1-р байр: Ж. Дорж-Ойдов 🥈 2-р байр: Б. Цогнэмэх 🥉 3-р байр: Ө. Аюуш 🏅 Тусгай байр: Б. Одгэрэл 🏆 Эмэгтэй ангилал 🥇 1-р байр: Ц. Тэгш-Эрх 🥈 2-р байр: Ч. Огтнцэцэг 🥉 3-р байр: Х. Отгончимэг 🏅 Тусгай байр: Х. Отгонсүрэн Тэмцээнд оролцсон бүх шатар сонирхогчиддоо амжилт хүсье!

ХООЛТ БАГИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАНД ОРЛОО

2025-07-08 67
Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сэврэй сумын Хоолт багийн төвийн шинэ барилгыг Дүжий хайрхан ХХК 2024.08 сараас эхлэн барьж 2025.07.07 ны өдөр улсын комисс ажиллан хүлээн авч байнгын ашиглалтанд орууллаа. Багийн төвийн барилгын төсөв хөрөнгийг шийдвэрлэж бариулсан Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, зураг төслийн зохиогч Говь Тэнхлэг ХХК, чанартай сайн барьж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн Дүжий хайрхан ХХК ны хамт олонд болон уг барилгыг барьж ашиглалтанд оруулахад санаа сэтгэл гарган ажилласан бүх хүмүүст Сэврэй сумын ИТХ, ЗДТГ, Хоолт багийн нийт иргэдийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨР_ СЭВРЭЙ СУМАНД

2025-07-02 68
Өмнөговь аймгийн Сэврэй сумын Малжуулах төсөлд хамрагдсан иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ Малжуулах хөтөлбөр болон Нийгмийн халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж Сумын АДЗ_ийн шийдвэрийг үндэслэн Сайншанд багаас 2, Бүйлсэн багаас 2, Хоолт багаас 1, нийт 5 иргэнийг Малжуулах төсөлд хамруулан 40.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэн Газрын дарга Б. Должинсүрэн, Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан малчидтайгаа гурвалсан гэрээг байгууллаа. 2025 онд Сэврэй сумаас Ахмадын ХЭД төсөлд 2 ахмад тус бүр 5.0 сая төгрөг, ХБИ -ийн ХЭД төсөлд 1 иргэн хамрагдаж 8,0 сая төгрөг нийт 18.0 сая төгрөгийн дэмжлэгт хамрагдсан тул БАТЛАМЖ гардуулан өгч амжилт хүслээ.

АНГЛИ ХЭЛНИЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-02 60
Сумын ЕБС-ийн сурагчдын зуны амралтаар МОНГОЛ ВИ И ТИ НЕТ ТББ-ийн багш нар зуны сургалт зохион байгуулж байна. Сумын төв дээр явагдаж буй Англи хэл, Зан чанарын сургалтанд 50 хүүхэд, Хоолт багт явагдаж буй сургуулийн өмнөх боловсрол олгох гэр цэцэрлэгийн сургалтанд 10 хүүхэд хамрагдаж байна. Англи хэлний сургалтыг А.Баяржавхлан багш, Зан чанарын сургалтыг Б. Жаалмаам багш нар , Хоолт багийн гэр цэцэрлэгийн сургалтыг Монгол ВИ И ТИ НЕТ ТББ - ийн 2 багш, сумын 20-р цэцэрлэгийн 2 багш хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалт 6 сарын 21 ээс 7 сарын 20 ны хооронд явагдах юм. Сурагчдын зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулж буй Монгол ВИ И ТИ НЕТ ТББ ын хамт олонд талархал илэрхийлье

2024 оны тэргүүний Хурлын байгууллага боллоо.

2025-06-18 59
Сэврэй сумын ИТХурал 2024 оны ажлаараа аймгийн Тэргүүний хурлын байгууллагаар шалгарлаа. Сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга, ЗДТГ, багууд,төсөвт болон орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн байгууллагууд, нийт албан хаагчид, ард иргэддээ баярлалаа. Сэврэй сумын ИТХ сумынхаа хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлж ард иргэдтэйгээ байнга хамтран ажиллах болноо.

Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг иргэдээс авлаа

санал өгсөн: 0