Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Хэлэлцүүлэг

2026-06-09/2026-07-09

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 11 сарын 13 ны өдөр МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийг баталсан бөгөөд хууль 2021 оны 01 сарын 01 ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ.
Хуулийн дараах заалтуудын дагуу сумын ИТХ-аас малын тоо толгойн албан татварыг тогтоох гэж байгаа тул ИРГЭН та саналаа өгнө үү.

/Хуулийн холбогдох заалтуудаас....
4 дүгээр зүйл.Албан татвар төлөгч
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна.
5 дугаар зүйл.Албан татвар ногдуулах, малын тоо толгойг тодорхойлох
5.1.Албан татвар төлөгчийн өмчилж буй Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулна.
5.2.Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн тодорхойлно.
5.3.Тухайн татварын жилд албан татвар ногдуулах энэ хуулийн 5.2-т зааснаар тодорхойлсон малын тоо толгой нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан гамшгийн улмаас хорогдсон бол нотлох баримтыг үндэслэн түүнийг албан татвар ногдуулах нийт малын тооноос хасна.
6 дугаар зүйл.Албан татварын хэмжээ
6.1.Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.
6.2.Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно.
7 дугаар зүйл.Албан татвар төлөх, тайлагнах
7.1.Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө./

САНАЛ ИЛГЭЭХ
Саналууд: 0

Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг иргэдээс авлаа

санал өгсөн: 0