Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Мэндчилгээ

2017-10-10

Эх орны дөрвөн зүг найман зовхис, дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт Монгол түмэн түүний дотроос Хатан Сэврэй нутгаараа овоглон амьдардаг нутгийн уугуул, суугуул иргэд тус сумтай ажил амьдралын хувьд салшгүй холбоотой, хамтран ажилладаг аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, хорвоогийн сайн сайхан бүхний дээдийг нийт Сэврэй сумынхаа ард иргэдийн өмнөөс ерөөн мэндчилж байна.

            2016 оны Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Өмнөговь аймгийн Сэврэй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, ойрын жилүүдийн бодлогыг зохистой тодорхойлон түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бүтээлч санаачилга идэвхитэй оролцоог өрнүүлэн ажиллаж байна.

            Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж сумынхаа ирээдүйн хөгжлийн бодлого чиглэлийг зөв тодорхойлон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дагаж мөрдөх шийдвэрүүдийг гаргаж, тулгамдаж буй асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан сумын Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хамтран сумынхаа хөгжлийн төлөө шуурхай, ил тод, нээлттэй, шударга ёсыг цогцлоохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%