Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

"Хонгорын гол 2018 он" зөвлөгөөн боллоо

2018-06-09

"Хонгорын голын бүс нутаг өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ" уламжлалт зөвлөгөөнөө жуулчны баазууд, гэр баазууд, нутгийн малчин иргэд, хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ,ЗДТГ-аас зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр төрөөс барьж байгаа аялал жуулчлалын талаархи бодлого шийдвэр , Өмнөговь аймгийн ИТХ, Сэврэй сумаас гарсан Гэр бааз ажиллуулах журмуудыг танилцуулж мөрдүүлэх, байгаль орчны талаар хийх ажил, зам, хөрсний эвдрэл элэгдэл, нутгийн малчдын мал хариулга маллагаа , жуулчдаа үндэсний уламжлал шингэсэн өндөр чанарын үйлчилгээ үзүүлэх, гадаад орны туршлага танилцуулах , аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,зэрэг асуудлаар хэлэлцэж ярилцаж зарим асуудлыг шийдвэрлэлээ.  Аялал жуулчлал эрхлэгчид, орон нутгийн төлөөлөл оролцсон 25 хүний бүрэлдэхүүнтэй " "Хонгорын голын хөгжил" "Эко хонгор" /улсын бүртгэлд бүртгүүлж байж нэр эцсийн байдлаар тодорно / ТББ байгуулж. төрийн бус байгууллагаараа дамжуулж хонгорын голын бүс нутгийг хамгаалах орон нутгийн чанартай арга хэмжээг зохион байгуулах "НЭГ ЖУУЛЧИН НЭГ ДОЛЛАР" санг үүсгэн байгууллаа. Энэ сан нь орон нутгийн ард иргэд жуулчны баазуудын уялдаа холбоо, орон нутагт орох хөрөнгө оруулалт нь бодитой болох бүс нутгийн байгаль дэлхийгээ хамгаалах бодит ажил боллоо. Зөвлөгөөний дараа Хонгорын голын гүүрний баганад сөрөг нөлөө үзүүлж гүүр нураах магадлалтай байсан усны урсгалын урсацын чиглэлийг өөрчлөх ажлыг хамтын хүчэээр хийж дуусгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%