Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Шилдэг тохижилттой цагдаагийн хэсгийн ажлын байр шалгаруулах уралдааны хүрээнд 9 сая төгрөгний тохижилтын ажил хийлээ.

2019-02-24

Өмнөговь аймгийн Сэврэй сум нь аймгийн Цагдаагийн газраас зарласан "Шилдэг тохижилттой Цагдаагийн хэсгийн ажлын байр шалгаруулах" уралдаанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, төсөвт, орон нутгийн өмчит байгууллагууд "АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫГ БИД ХАМТДАА ЦОГЦЛООНО" уриатайгаар  Засаг даргын Тамгын газраас  Цагдаагийн хэсэгт сумыг бүхэлд нь хянах боломж бүхий 3 цэгт камержуулах ажлыг 5,0 сая төгрөгөөр , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Эрүүл мэндийн төв,  ЕБСургууль,  Цэцэрлэг, Дэмд-Од ОНӨААТҮГазар, Нийтлэг үйлчилгээ ОНӨААТҮГазар   Авто машин түр саатуулах журмын хашаа хашаажуулах, / 3 машин 15 мотоциклын багтаамж бүхий /,  гадна хаяг гэрэлтүүлэг,  автомашины зогсоол,  гал командын булан, ажлын байрны дотоод засвар, амралтын  өрөөний  тохижилт зэргийг  гүйцэтгэн   Хэсгийн цагдаа,  төлөөлөгчийг ажлын ширээ, зөөврийн компьютерээр  хангалаа. Энэ ажлын хүрээнд нийт 9 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна.
Мөн Хэсгийн Төлөөлөгч, Цагдаа нарт нийгмийн асуудалд  дэмжлэг болгож  хоёр хоёр малын мах өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%