Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

"Хүмүүн бичигтэн Сэврэйчүүд" үндэсний монгол бичгийн онлайн сургалтыг зохион байгуулж байна.

2020-03-31

Өмнөговь аймгийн  Сэврэй  сумын ӨРХ ГЭР БҮЛ, ИРГЭДИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ, жилийн  ажлын хүрээнд "Хүмүүн бичигтэн Сэврэйчүүд" үндэсний монгол бичгийн онлайн сургалтыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, сумын Засаг дарга Б.Батсайхан, Ерөнхий боловсролын сургуулийн  монгол хэл, уран зохиолын  багш Ө.Хишигсүрэн, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн ажилтан  П.Бямбадэлгэр, Насан туршийн боловсролын багш Д.Амгаланбат нар хамтран зохион байгуулж байна. Хичээлийг сонирхолтой болгох, суралцагчдын идэвхийг өрнүүлэх зорилгоор хичээл болгоны дараа асуулт хариулт явагдаж, урамшуулж байна. Урамшууллыг   сумын аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчид ивээн тэтгэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1298
509 / 39%
411 / 32%
184 / 14%
194 / 15%