Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Иргэдийг шагнаж урамшууллаа

2022-01-31

. Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Бүйлсэн багийн өндөр настан Г.Сандагдорж, Сайншанд багийн өндөр настан төр захиргааны ахмад ажилчин Д.Амгалан, өндөр настан А.Маам, өндөр настан Ё.Сугир, Эрүүл мэндийн төвийн ахмад настан сувилагч Б.Цэвээн нар, Алдарт эхийн одонгоор С.Буджаргал, Д.Оюунсүрэн нар шагнагдлаа.
Аймгийн аварга малчин өрхөөр Сайншанд багийн малчин Б.Мөнхжаргал С.Сарантуяа, Бүйлсэн багийн малчин Х.Бүрэнтогтох С.Нарангэрэл, Хоолт багийн малчин Т.Бямба Эрдэнэ С.Мөнхбаяр нарын гэр бүл, аймгийн Тэргүүн уяач цол тэмдгээр Сайншанд багийн Хурдан тэмээ уяач Б.Баяржаргал, Б.Батаа нар шагнагдлаа.
Аялал жуулчлалын Тэргүүний ажилтан цол тэмдгээр Д.Түвдэндорж, Тэргүүний барилгачин цол тэмдгээр С.Батдэлгэр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын Тэргүүний ажилтан цол тэмдгээр П.Бямбадэлгэр, Хүнс хөдөө аж ахуйн яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр Г.Бадмаанямбуу, З.Бүдбазар, Д.Сумъяа, Г.Долгор нар, Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн медалиар Ё.Бүд, Хүнс хөдөө аж ахуйн яамны жуух бичгээр Ө.Шархүү нар шагнагдлаа.
Өмнөговь аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Р.Чинбат, Д.Амгаланбат, А.Тэрбиш, Н.Сугир, С.Мягмарсүрэн нар аймгийн ИТХ-ийн жуух бичгээр Ц.Тэгш-Эрх, Х.Баярсайхан, Х.Өлзийсувд, Б.Мөнхжаргал нар, аймгийн Засаг даргын жуух бичгээр Д.Аюуш, Х.Түмэндэмбэрэл, С.Галбадрах, Б.Батцэцэг, Г.Буянжаргал, С.Ариунбат нар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%