Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

2021 оны тэргүүний баг, байгууллага, иргэдийг шагнаж урамшууллаа

2022-01-31

2022 оны 01 дүгээр сарын 31 ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сум нь аварга малчид, үхэр жилийн 9 алдартнууд шагнаж урамшууллаа.  Сумын Тэргүүний байгууллагаар “Эрүүл мэндийн төвийн хамт олон”, Тэргүүний багаар “Сайншанд баг”, Тэргүүний аж ахуй нэгж байгууллагаар Ц.Тэгш-Эрх эмчтэй “Алаг цавын нуруу” мал эмнэлэг, Тэргүүний хамтран ажиллагч байгууллагаар “Бүйлсэнгийн хөгжил” ТББ, Тэргүүний төрийн албан хаагчаар ЕБС-ийн багш Б.Одончимэг, Тэргүүний эмчээр Б.Лхагва, Тэргүүний Хувиараа хөдөлмөр эрхлэгчээр Д.Алтанзаяа, Хөдөө аж ахуйн салбарын Тэргүүнээр Сайншанд багийн малчин З.Сугир, Тэргүүний нийгмийн зүтгэлтнээр Ц.Ганбат, Тэргүүний залуугаар О.Оюунгэрэл, Байгаль орчны салбарын Тэргүүнээр А.Нямсүрэн, Тэргүүний ажилчнаар ЭМТ-ийн асрагч Б.Отгонцэцэг, Тэргүүний хүүхдээр Б.Хүсэлбаяр нар шалгарлаа.
Сумын аварга малчнаар Сайншанд багийн малчин Ү.Пүрэвжав Л.Тогоо, С.Хадбаатар Г.Алтангоо, Хоолт багийн малчин Ш.Амарцэнгэл Н.Мөнхцэцэг, Бүйлсэн багийн малчин Ё.Дагва нарын гэр бүл шалгарлаа. Шинээр мянгат малчны болзол хангасан Бүйлсэн багийн малчин Д.Батцог гэр бүлийн хамт мянгат малчны малгай батламжаа гардан авч, сумын малч эзэгтэй шагналаар Бүйлсэн багийн малчин Б.Болормаа, Хоолт багийн малчин М.Наранцэцэг нар шагнагдлаа.
Сумын ИТХ-ын жуух бичгээр Б.Батцэцэг, сумын Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр Ө.Сарангарав, С.Амарбат, Л.Өрнүүнбилэг, Г.Алтанцэцэг нар шагнагдав. Бүйлсэн багийн уугуул сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллаж байсан С.Ариунбат өөрийн санаачилгаар сумын онцгой комисс, Бүйлсэн багийн хөгжил сан болон 6 хүнд тус бүр 150000 төгрөгний гарын бэлэг гардуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%