Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

"Хөдөлмөр эрхлэлт- нийгмийн түншлэл 2022" арга хэмжээ боллоо

2022-03-24

Хөдөлмөр эрхлэлтийн  Өмнөговь  аймгийн салбар зөвлөл, ХХҮГазраас “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ 2022” сумдын амьжиргаа дэмжих зөвлөл, баруун бүсийн уулзалт зөвлөгөөнийг 2022 оны 3 дугаар сарын 24 ны өдөр  Сэврэй суманд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд  Сэврэй, Гурвантэс, Ноён, Баяндалай, Хүрмэн сумдуудын амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд, ХЭАСЗ-ийн гишүүд, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүд оролцлоо. Зөвлөгөөний зорилго нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөрүүд, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд зорилтот өрхийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, төсөл хөтөлбөрт хамруулж ажлын байртай болгоход амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх, ажлын үр дүнг нь тооцох, энэ онд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гарган бусад сумдаасаа туршлага судлан хамтран ажиллах зорилготой юм. Зөвлөгөөний үеэр Төсөл хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж иргэдэд нээлттэй мэдээлэл өгч ажилласан ба төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд, жижиг бизнес эрхлэгчид бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%