Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын сургалт, харилцан туршлага судлах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав.

2022-05-28

 
2022 оны 05 дугаар сарын  25-28 ны өдрүүдэд Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албанаас  бүх сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны нэгдсэн арга хэмжээг Сэврэй суманд зохион байгуулав.
Арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албанаас сургалт зохион байгуулж, бүх сумдаар явж ажилласан зөвлөн туслах багийн ажлын үр дүн сум бүрийн ИТХ-ын ололт давуу талыг танилцуулав. Сумдын ИТХ тус бүр өөрийн 5 туршлагаа бусаддаа хуваалцаж харилцан туршлага солилцсон бие биенээсээ шинэлэг санааг олж авсан үр дүнтэй арга хэмжээ болов.
Нутгийн удирдлагын анхан шатны нэгж болох сум, багийн түвшинд шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд гарч байгаа бэрхшээлтэй асуудлуудын талаар санал солилцож одоо хэрэгжиж байгаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль зэрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай саналыг дээд шатны байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%