Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Ахмадын баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ.

2022-10-03

МОНГОЛ УЛСАД АХМАДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 91 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ
Сэврэй сумын 99 жилийн түүхийг хамтдаа бичилцэж залуу халуун насаа Сэврэй сум, Өмнөговь аймаг, Монгол улсынхаа төлөө хөдөлмөр бүтээл сэтгэл зүрхээ харамгүй зориулан ажиллаж амьдарсан ахмад буурлуудаа хүндэтгэн ахмадын баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Уг баярын үеэр Монгол төрийн дээд шагнал "Алтангадас одон"-гоор Дамдингийн Сугир, Дамдингийн Должив, "Хөдөлмөрийн хүндэт медаль"аар Бадамын Цэрмаа, Сэрээгийн Сумьяа, Жамбалын Цэрэнпагам нар 100 жилийн ой Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медиалуудаар тус бүр 10 хүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн "Тэргүүний ажилтан цол" тэмдгээр 6 хүн "Барилгын салбарын шагнал"-аар 1 хүн шагнагдлаа.
Дөрвөн төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж орой нь хүндэтгэлийн хүлээн авалт, үдшийн цэнгүүн боллоо.
Уг арга хэмжээг Монгол УИХ гишүүн Д.Бат-Эрдэнэ дэмжиж санхүүжүүлэн, Сэврэй сумын ИТХ,ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Сургууль, Соёлын төв, Орон нутгийн өмчит байгууллагууд хамтран зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%