Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Мини парламентын хуралдаан боллоо

2022-11-23

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж  хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сэврэй сумын "Мини парламент"-ын  хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 23 ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд 95 хувийн ирцтэйгээр  хуралдаж сургуулийн орчинд тулгамдаж байгаа 23 асуудал дэвшүүлэн  хэлэлцэж гол гэсэн 10 асуудлыг анхааралдаа авч ойрын хугацаанд шийдэх шаардлагатай гэж үзэн шийдвэрлэж өгөхийг сумын удирдлагуудад уламжиллаа. Мөн суманд хамгийн таалагдаж байгаа, таалагдахгүй байгаа асуудлыг зургаар илэрхийлж санал бодлоо илэрхийлцгээлээ.
Сумын удирдлагууд гол 10 асуудлыг хүлээн авч ойрын хугацаанд шийдвэрлэн хичээлийн жилийн 2 дугаар улиралд хуралдааныг зохион байгуулж тайлагнахаа амаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%