Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

"СЭВРЭЙН ЦОМ-2023" тэмцээн зохион байгуулагдлаа.

2023-11-06

Өмнөговь аймгийн Сэврэй суманд 2023 оны 11 дүгээр сарын 04-06 ны өдрүүдэд Монгол улсын гавьяат тамирчин Самбо бөхийн дэлхийн аварга М.Пунцаг, аймгийн манлай хурц Арслан П. Бямбаа нарын нэрэмжит "Цагаан суварганы хүчтэн" бөхийн дэвжээний арван жилийн ойн нэрэмжит Үндэсний бөх, Чөлөөт бөх, Жудо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах "СЭВРЭЙН ЦОМ-2023" олон хотын нээлттэй тэмцээн болж 9 клуб дэвжээний 310 гаруй тамирчин сурагчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Нэгдсэн дүнгээр Сэврэй сумын "Цагаан суварганы хүчтэн" дэвжээ нэгдүгээр байр, Өмнөговь аймгийн биеийн тамирын төрөлжсөн 7-р сургууль хоёрдугаар байр, Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар гуравдугаар байр, Гурвантэс сумын Идэр  дэвжээ шагналт  дөрөвдүгээр  байр, Баянхонгор аймгийн биеийн тамирын төрөлжсөн сургууль шагналт тавдугаар  байрыг тус тус эзэллээ.  Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамт олон, Засаг даргын Тамгын газрын хамт олон,  Сэврэй сумын "Дэмд-ОД" ОНӨААТҮГ-ын хамт олон, иргэн Х.Отгонмөнх, Ч.Амарсайхан Б.Амаржаргал, Б.Тамир, П.Отгон нар ивээн тэтгэн оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%