Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Жүрмэддоржийн уран бүтээлийн “Эгшиглэнт говийн бүрээн дуудлага “ уран бүтээлийн тайлан тоглолт боллоо.

2024-04-08

Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрт Монголын үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин СУИС -ийн багш Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Жүрмэддоржийн уран бүтээлийн “Эгшиглэнт говийн бүрээн дуудлага “ уран бүтээлийн тайлан тоглолт боллоо. Уг тоглолтыг Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг “ мөрийн хөтөлбөрийн хүрээнд дэмжин Өмнөговь аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газар Өмнөговь аймгийн Соёл урлагийн газар , Хөгжимт жүжгийн театр дэмжин хамтран зохион байгуулсан нь нутгийн уран бүтээлчээ дэмжсэн сайхан үйл явдал боллоо. Үндэсний урлагийн их театрын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглосон нь онцлог байлаа. Жүрмэддорж нь Хөгжимчин, хөгжмийн багш, хөгжим судлаач , хөгжмийн зохиолч зэрэг авьяасын ундарга болсон уран бүтээлч юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%