Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

СЭВРЭЙ СУМЫН ТУУЛАЙ ЖИЛИЙН АЛДАРТНУУД ТОДОРЛОО.

2024-02-10

Сумын 2023 оны туулай жилийн “Тэргүүний төсөвт байгууллага”-аар Д.Алтансүх эрхлэгчтэй “Эрүүл мэндийн төв”,
“Тэргүүний аж ахуй нэгж, төрийн бус байгууллага”-аар С.Цэнд-Аюуш тэргүүнтэй “Ахмадын хороо”,
“Тэргүүний баг”-аар М.Балжинням даргатай “Хоолт баг”,
“Тэргүүний хамтран ажиллагч”-аар Х.Отгонмөнх тэргүүнтэй “Өмнөговь аймаг дахь нутгийн зөвлөл”,
“Шилдэг бүтээл”-ээр сумын түүхэн 100 жилийн ойд зориулан Төрийн албаны тэргүүний ажилтан Б.Чүлтэмийн эмхэтгэсэн “Дотроосоо гэрэлтдэг хүмүүний нутаг Домогт Хатан Сэврэй сумын 100 жилийн түүх оршвой” ном,
“Тэргүүний төрийн албан хаагч”-аар ЗДТГ-ын статистик төрийн сангийн мэргэжилтэн З.Мөнгөнсувд,
“Тэргүүний ажилтан”-аар Соёлын төвийн номын санч Цагаанхүүгийн Дэлгэрмаа,
“Тэргүүний багш”-аар 20-р цэцэрлэгийн багш Жамбалцэрэнгийн Дэлгэрмаа,
“Тэргүүний Нийгмийн зүтгэлтэн”-ээр Шугуй арвижих хоршооны захирал Дэмбэрэлийн Нямхүү,
“Тэргүүний хөдөө аж ахуйн салбарын ажилтан”-аар Бүйлсэн багийн малчин Доржсүрэнгийн Эрдэнэжав,
“Тэргүүний хувиараа хөдөлмөр эрхлэгчээр” Түмэнтулга цех” -ийн захирал Дашдаваагийн Билэгдэмбэрэл,
“Тэргүүний хүүхэд”-ээр ЕБС-ийн 9-р ангийн сурагч Мөнхбилэгийн Нандин-Эрдэнэ,
“Тэргүүний залуу”-аар Цогнэмэхийн Өнөболд,
“Аялал жуулчлалын салбарын тэргүүн”-ээр Говийн анар жуулчны баазын захирал Гантогтохын Отгонбаяр нар шалгарлаа.
“Сумын аварга малчин”-аар Сайншанд багийн малчин Доржийн Гансүх, Сайншанд багийн малчин Сугирын Галбадрах, Хоолт багийн малчин Тэрбишийн Эрхэмбаяр, Хоолт багийн малчин Намидын Эрдэнэтогос, Бүйлсэн багийн малчин Цэрэнжавын Мөнхбилэг, Бүйлсэн багийн малчин Нацагийн Сурмаа нар “Сумын аварга төлчин”-өөр Бүйлсэн багийн малчин Н.Сувд-Эрдэнэ нар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%