Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛОВ

2024-02-06

Сумын ИТХ, ЗДТГ аас 2024 оны 01 дүгээр сарын 25 нд XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулав. Хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат сумын заан н.Эрдэнэбаяр түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат Цагаан суварга хүчтэн бөхийн дэвжээний бөх Аймгийн харцага Б.Амар-Амгалан үзүүрлэж, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат Цагаан суварга хүчтэн бөхийн дэвжээний бөх сумын заан Б.Батбаяр, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат сумын заан н.Шинэхүү нар шөвгөрлөө. Өсвөрийн бөхийн барилдаанд Сэврэй сумын харьяат Б.Амарбаясгалан түрүүлж, Баяндалай сумын харьяат н.Шагайхүү үзүүрлэн, Баяндалай сумын харьяат н.Батшагай, Сэврэй сумын харьяат н.Тэргэл нар шөвгөрөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%