Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

ТЭМЭЭНИЙ УРАЛДААН 2024 БОЛОВ.

2024-02-05

2024 оны 1 сарын 25 өдөр сумын ИТХ, ЗДТГ, Тэмээн соёл уралдааны холбооноос 3 багийн ИНХ, малчдын зөвлөгөөнд зориулсан 3 насны тэмээний уралдааныг зохион байгуулав.
Атан тэмээний уралдаанд Сэврэй сумын аймгийн тэргүүн уяач Н.Сумъяагийн шар ат түрүүлж, Сэврэй сумын уяач О.Нямхүүгийн шар ат аман хүзүүнд, айргийн гуравт Сэврэй сумын уяач Д.Ариунболдын шар ат, айргийн дөрөвт Сэврэй сумын сумын тэргүүн уяач С.Сүрэнжавын улаан ат, айргийн тавд Сэврэй сумын уяач О.Нямхүүгийн улаан ат хурдлав.
Тайлаг тэмээний уралдаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын аймгийн тэргүүн уяач Д.Бадамын бор тайлаг түрүүлж, Гурвантэс сумын сумын тэргүүн уяач А.Батзаяагийн хар тайлаг аман хүзүүнд, айргийн гуравт Гурвантэс сумын сумын тэргүүн уяач П.Намсрайн халтар тайлаг, айргийн дөрөвт Сэврэй сумын сумын тэргүүн уяач С.Сүрэнжавын улаан тайлаг, айргийн тавд Гурвантэс сумын сумын тэргүүн уяач О.Эгэлхүүгийн улаан тайлаг хурдлав.
Хурдан торомны уралдаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын сумын тэргүүн уяач С.Сүрэнжавын бор тором түрүүлж, Гурвантэс сумын уяач Б.Батбаатарын шар тором аман хүзүүнд, айргийн гуравт Сэврэй сумын уяач О.Нямхүүгийн хөх тором, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын сумын тэргүүн уяач Ж.Алтангэрэлийн бор тором, айргийн тавд Гурвантэс сумын сумын тэргүүн уяач О.Эгэлхүүгийн хөх тором хурдлав.
Сэврэй сумын Тэмээн соёл уралдааны холбоо уяачдынхаа туулай жилд гаргасан амжилтыг үнэлж эрэмбэлэн Сайншанд багийн уяач Сүрэнжавын Очир-Эрдэнэ “Туулай жилийн шилдэг уяач”-аар шалгарч, Сумын тэргүүний уяач цолны болзол хангасан Бүйлсэн багийн уяач Ө.Бушхүүд цолны үнэмлэх тэмдгийг олгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%