Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

САР ШИНИЙН ШАГАЙН ХАРВАА 2024 ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2024-02-05

Сумын ИТХ, ЗДТГ, Шагайн товчооноос модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “Сар шинийн харваа-2024” уламжлалт шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулав:
Багийн харвааны төрөлд Мандал-Овоо сумын А.Хашбат ахлагчтай баг тэргүүн байр, Даланзадгад сумын Б.Өлзийхүү ахлагчтай баг дэд байр, Гурвантэс сумын Ш.Алтансүх ахлагчтай баг гутгаар байранд орлоо.
Цуваа харвааны төрөлд Гурвантэс сумын залуу харваач М.Ариунболд 1-р байр, Даланзадгад сумын аймгийн гоц мэргэн Б.Өлзийхүү 2-р байр, Даланзадгад сумын аймгийн гоц мэргэн Р.Сонинболд 3-р байрыг эзэллээ. Тэмцээнд Улсын цолтой 6, аймгийн цолтой 10 харваач болон залуу харваачид оролцож цэц мэргэнээ сорьлоо. Тэмцээнийг ивээн тэтгэсэн сумын Засаг дарга Б.Батсайхан, зохион байгуулсан сумын шагайн холбооны Тэргүүн Д.Нямхүү нартаа баярлалаа. Шагайн харвааны үеэр аймгийн шагайн холбооноос сумын шагайн товчоонд бэлэглэсэн шинэ аравч зурхайг аймгийн шагайн холбооны дэд тэргүүн Б.Нэргүйбаатар сумын шагайн холбоонд хүлээлгэн өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%