Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Сэврэй сумын гурван багийн иргэдийн нийтийн нэгдсэн хуралдаан

2025-02-24

2025.02.24-ний өдөр Сэврэй сумын гурван багийн иргэдийн нийтийн нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар сумын Засаг даргын цаг үеийн мэдээлэл, ИТХ-ын мэдээлэл болон ЗДТГ-ын Татварын байцаагч, ХАА-н тасгийн дарга, Нийгмийн даатгалын байцаагч, Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн, Байгаль хамгаалагч, ЕБС, ЭМТ, Соёлын төв зэрэг байгууллагууд иргэдийг мэдээллээр ханган ажиллав.
Сар шинийн босгон дээр хөдөлмөр бүтээлээрээ салбараа тэргүүлсэн "Луу" жилийн 9-алдартан, "Сумын аварга малчин", "Сумын аварга төлчин"-өөр шалгарсан эрхмүүдийн шагналыг гардуулав.
🔹Сумын аварга малчнаар: С.Пунцаг, Б.Цогт, Т.Цэндээхүү, Д.Эрдэнэбилэг, Ж.Эрдэнэбилэг Н.Сугир, 🔹Сумын аварга төлчнөөр: Г.Алтангоо, 🔹Тэргүүний хүүхдээр: Г.Үүрийнцолмон, 🔹Байгаль орчин, аялал жуулчлалын тэргүүнээр Д.Бүд, 🔹Хөдөө аж ахуйн тэргүүнээр Э.Ганбат нар шалгарч шагналаа гардан авлаа.
Хатан Сэврэй нутгийн малчид та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж, урин хавартай золгохын ерөөлийг өргөе✌️.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5549
4103 / 74%
906 / 16%
262 / 5%
278 / 5%