Сэврэй сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, ЭМТ, Цагдаагийн хэсэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлөөс хамтран ЕБС -ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд "НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ" арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахмад Я.Нэргүй, Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Ж.Буянтогтох, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Г.Баяржаргал, Замын цагдаагийн тасгын зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Д.Алтанхүү, сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Р.Буянхүү, сумын ЭМТ ын их эмч Ө.Отгончулуун нар ирж ажиллан Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, иргэдэд хууль сурталчлах ажлыг зохион байгуулж тэмцээнийг шүүлээ. Ногоон гэрэл цагаан шугам арга хэмжээнд 6 -р ангиас "Улаан гэрэл", "Шар гэрэл", "Ногоон гэрэл" гэсэн 3 баг, 7-р ангиас "Бяцхан аврагчид", 8-р ангиас "Гарц", "Соёлыг түгээгчид, "Mini Traffic" гэсэн 3 баг, 9-р ангиас "Гэрлэн дохио", "Замын цагдаа" гэсэн 2 баг нийт 9 багийн сурагчид оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо. 1- р байранд 6-р ангийн "Шар гэрэл" баг, 2-р байранд 7-р ангийг "Бяцхан аврагчид баг, 3-р байранд 8-р ангийн "Гарц" баг шалгарлаа. Долоо хоногийн хугацаатай зарлагдсан удирдамжийн дагуу ангийн сурагчдаа сайтар бэлдэж оруулсан Ө.Хишигсүрэн багш, Ө.Цэндсүрэн багш, М.Болормаа багш, Б.Одхүү багш нартаа халуун талархал илэрхийлье. Арга хэмжээний зохион байгуулалтыг хамтран зохион байгуулсан ЗДТГ-ын мэргэжилтэн Ц.Энхбат, Д.Сүхбаатар, Д.Бямбадэлгэр, ЭМТ, Соёлын төвийн хамт олондоо, аймгаас ирж ажилласан аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.
Хүүхэд бүхэн инээмсэглэж байг.