Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Иргэний танхимын танилцуулга

2026-01-02

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний танхимын танилцуулга

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг төлөөллийн байгууллага юм. Тус ИТХ нь нийт 3 орон тоотой бөгөөд үүнд:

  • ИТХ-ын дарга – 1,

  • ИТХ-ын Нарийн бичгийн дарга – 1,

  • Ажлын албаны мэргэжилтэн – 1 тус тус ажиллаж байна.

Иргэний танхим нь сумын иргэдийн санал бодлыг сонсох, оролцоог нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй засаглалыг төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Тус танхимаар дамжуулан иргэд бодлого, шийдвэр боловсруулах үйл явцад оролцох, санал санаачилга гаргах, хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөгөөнд хамрагдах боломж бүрддэг.

Иргэний танхимын үйл ажиллагааг ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн хариуцан зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, мөн хэлэлцүүлэг, уулзалт, сургалт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Ингэснээр Иргэний танхим нь иргэд ба орон нутгийн удирдлагын хоорондын харилцааг бэхжүүлэх, иргэдийн оролцоог бодитойгоор хангах чухал ач холбогдолтой.

Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг иргэдээс авлаа

санал өгсөн: 0