Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Иргэн ба хууль 11 арга хэмжээ

2014-11-16

Сумын  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2014  оны 11 дүгээр сарын 03 ны өдрөөс 14  ны хооронд  “Иргэн ба хууль -11” арга хэмжээг удирдамжийн дагуу зохион байгуулж 11 дүгээр сарын 03 ны өдөр сумын ИТХ-ын хуралдааны танхимд зохион байгуулж, сумын Хэсгийн цагдаа |Архигүй өмнөговь ажлын хэсгийн гишүүн|  ахлагч н.Энхболд “Архигүй Өмнөговь ажлын явц, үр дүнгийн талаар, , сумын хэв журам, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээллүүдийг тавьж, байгаль орчин экологийн тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлгийг сумын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Чинбат, Байгаль хамгаалагч Э.Оюунцэцэг нар зохион байгууллаа. 11 дүгээр сарын 07 ны өдрийн 19 цагт “Бид архи, тамхигүй хамт олон” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулж нийт 6 байгууллаг оролцсоноос ЕБСургуулийн Шихихутаг баг тэргүүлж, 2 дугаар байранд 20 дугаар цэцэрлэгийн “Архины эсрэг айраг” баг, 3 дугаар байранд Эрүүл мэндийн “Гэгээн үйлстэн баг тус тус эзэлсэн.

            11 дүгээр сарын 12 нд “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг 6-9 дүгээр ангиудын дунд зохион байгуулж  1 дүгээр байранд “Өсвөрийн цагдаа чонос” баг, 2 дугаар байранд “Улаан бүч” баг, 3 дугаар байранд Авхаалжтай 12 бөмбөлөг” багууд тус тус эзэлсэн.

            11 дүгээр сарын 13 нд Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж , байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэмцээний нийлбэр дүнгээр байр эзлүүлж 1 дүгээр байрт 100000 төгрөг, 2 дугаар байрт 80000 төгрөг, 3 дугаар байрт 50000 төгрөг, “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд 1 дүгээр байрт 60000 төгрөг, цом, 2 дугаар байрт 50000 төгрөг, 3 дугаар байрт 40000 төгрөг ба тэмцээнд оролцсон байр эзлээгүй бүх хүүхдэд гарын бэлэг, гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон багт тамирчдад медаль  гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%