Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Сумын ИТХ-ын онцлог үйл явдлууд

2015-10-07

2000-2004 он

Тэмээн сүргийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргаж тэмээн сүргээ өсгөсөн малчинд 3-5 лангийн мөнгөн ботгоны дүрс бүхий шагнал анх удаа олгож, жил бүр тэмээний баяр хийж байх журам гарган, аялал жуулчлалын чиглэлээр тэмээн аялалын холбоо байгуулагдан гадаадын жуулчдад тэмээн аялал хийж эхэлсэн.

2004-2008 он

Баруун бүсийн сумдын хэтийн хөгжлийн төлөвлөгөөг бүсийн сумдын хамт боловсруулж аймгийн ИТХ-аар батлуулсан. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг Гурвантэс сумын ИТХ,  ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцуулж, байгалийн үзэсгэлэнт газар Зуу мод, Зулганай, Наран даац зэрэг газраар аялулсан. Суманд анх удаа "Сахилга хариуцлагын зөвлөгөөн" зохион байгуулж нийт төрийн албан хаагчид, иргэдийг хамруулан зохион байгуулснаас хойш уламжлал болгосон

2008-2012 он

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг Булган сумын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцуулан туршлага судлуулсан. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. ИТХ-ын төлөөлөгчдийг Нутгийн удирдлагын холбооны 3 өдрийн сургалтад хамруулсан. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийд, Улаан цутгалан  зэрэг үзэсгэлэнт газраар аялуулсан.  
БНХАУ-ын Альшаа аймгийн Эзэнээ хошууны Ардын засгийн ордонтой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, санамж бичгийн дагуу ИТХ-ын төлөөлөгч, албан газрын дарга эрхлэгч нарын төлөөлөл БНХАУ-ын Янсу муж, эзэнээ хошуу, Гүмбэн зэрэг хотуудаар аялж Хятад улсын хөгжил, түүх соёлын дурсгалт газруудтай танилцсан. Сумын ЕБС-ийг Самбо бөхийн дэлхийн аварга Мөнхийн Пунцагийн нэрэмжит сургууль болгосон. 

Шинэ жилийн баяраар "Түмэндээ өргөх аялгуу" тоглолтыг  зохион байгуулсан

2013 он

1. Сумын нэрэмжит "Хүндэт иргэн" шагналтай болсон

1_ Мянгат малчны 

 зөвлөгөө зохион байгуулж малгай, залаатай болгосон

3.   Сэврэй бахархалт амьтнаар “ Ирвэс”-ийг тодруулсан

4.   Сэтгэл шингэсэн Сэврэй бүтээлч аян зарласан идэвхитэй оролцсон 13 иргэнийг Бээжин хотод аялуулсан.

5.   “Хатан Сэврэй” телевиз, Мөрөөдлийн 107 FM, “Хатан Сэврэй” сонинтой болж ИТХурал, ИТХТ-ийн хурлыг шууд дамжуулдаг болсон

6.   Нийтийн зар мэдээний самбартай бол зар мэдээгээ ангилан 4 төрлийн цаасан дээр зар мэдээгээ гаргадаг

7.   ИТХурал, Засаг даргаас гарсан тогтоол, захирамж, байгууллагуудын ажлыг электрон биржийн машинд байрлуулдаг.

8.   Бүх байгууллага, худалдаа үйлчилгээний хаягийг монгол, кирилл үсгээр хаягжуулсан.

9.   Нүдэн булаг хүүхдийн хөдөлмөр зуслан байгуулан зэргэлдээ 5 сумын 95 хүүхдийг хамруулсан.

10. ИТХ-ын дэргэд “Иргэний танхим” байгуулж, ажиллах журмаа батлан  бүх төлөөлөгч нарыг Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын сургалтад хамруулсан.

 Иргэний танхимаар 12 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан.

2013 оны ажлаараа аймагтаа тэргүүлсэн

2014 он

1.   Мэдээлэл сурталчилгааг түргэн шуурхай түгээх зорилгоор хөдөөгийн айл өрхийг 10 хуваарилан нэг хүнээр ахлуулсан.

2.   Сэврэй Нүдэн булаг хөдөлмөр зуслангийн 3 барилга баригдаж байгаа.

1.   Сэврэйд үйлдвэрлэв” бүтээгдэхүүн худалдаалах нэг цэгтэй болсон.

2.   “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГазар шинээр байгуулсан

3.   Сэтгэл шингэсэн Сэврэй - 2” бүтээлч аяны зарласан.

4.   Сумын нийгэм эдийн засгийн 2013-2021 оны  хөгжлийн стратеги төлөвлөгөө баталж айл өрх, албан байгууллагадад гарын авлага болгон тараасан

5.   Сэврэй сумын нэрэмжит Хүндэт иргэн шагналтай болсон

6.   Мянгат малчны зөвлөгөөнийг зохион байгуулж, мянгат малчдад малгай залаа тэмдэгтэй болгож, цөөн малтай амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой малчдыг малжуулах мянгатын хишиг хөтөлбөр эхлүүлсэн.

7.   Сумын тэргүүний хүмүүсийг урамшуулах Хонгор 2014 аялал зохион байгуулсан.

8. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөлд хамрагдан Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналт тавих нь  төсөлд хамрагдсан.

8.   2014 оны ажлаараа аймагтаа тэргүүлсэн.

2015 он

1.   Сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гараг бүрийн ИТХ-ын Тэргүүлэгчийн хурлаар  ИТХурал, тэргүүлэгчдээс гарсан тогтоол, сумын Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь танилцуулж,  баг байгууллагуудын  сарын ажлын тайланг хэлэлцэж,  байгууллагуудыг хуваарьт өдрүүдэд байгууллага дээр нь очиж ажилтай нь танилцаж, санал хүсэлтийг нь сонсож зөвлөгөө өгч ажилладаг.

2.   Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог дэмжих, орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд  ИТХ-аас хяналт тавих, 8 дугаар сард 15 хэсэгчилсэн уулзалтыг ИТХ-ын төлөөлөгч, Соёлын төвтэй хамтран орон нутгийн хөгжлийн сангаар 2015 онд хийгдэх төсөл хөтөлбөрийн  санал асуулгыг явуулж , урлаг спортын арга хэмжээ зохион байгуулж, санал асуулгад оролцсон иргэдэд 500 нэгжээр урамшуулсан.

3.   Иргэдэд  зар мэдээг хөнгөн шуурхай хүргэх зорилгоор сумын нэгдсэн мас мессеж үйлчилгээнд холбогдсон. Төрийн албаны  ил тод байдлыг хангах зорилгоор  ИТХурал, Засаг даргын захирамж, байгууллагуудын сарын тайланг электрон биржийн   машинд байрлуулдаг. Сумын нэгдсэн зар мэдээний самбар ажиллуулдаг. Мөн ИТХурал болон Тэргүүлэгчдийн хурлыг  орон нутгийн Хатан Сэврэй телевиз, мөрөөдлийн FM107 радиогоор шууд дамжуулдаг.

4.   Ногоон сум” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хайлаастай шанд төсөл “

5.   2014 онд 100 хувь лицензгүй сум болох бүх нийтийн санал асуулга явуулж, 2015 оны 4 дүгээр сарын ИТХ-аар сумын нутаг дэвсгэрийн 18 хувь буюу 128361.99 га газрыг 6 жилийн хугацаатайгаар  орон нутгийн тусгай хамгаалалттай газарт авч улсын кадастрын албанд бүртгүүлсэн

6.   04 дүгээр сарын 01 ны өдөр “Мөрөөдөл биелдэг юм” аянг зохион байгуулж  бүтэн өнчин Я.Тогтохтуяад 4 ханатай эрээн гэр, Засаг даргын Тамгын газар, Хүн эмнэлэг, Ерөнхйи боловсролын сургууль, 20 дугаар цэцэрлэг, Соёлын төв, Дэмд-Од ОНӨААТҮГазар, Нийтлэг үйлчилгээ ОНӨААТҮГазар, ХААн банк, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувь хүмүүс аянд нэгдэж эд материалын тусламж үзүүлсэн.

7.   Ажлын хэсэг байгуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс батлан гаргасан 2009 оноос хойшхи мөрдөгдөж байгаа журмуудад дотоодын хяналт шалгалтыг  4 дүгээр сард зохион байгуулсан.

8. Ногоон сум дэд хөтөлбөрийн хүрээнд  Ногоон Сэврэй төрийн бус байгууллага байгуулсан.

9. ИТХ-ын Тэргүүлэгч С.Ариунбатын санаачлагаар  " Сэврэй хөгжил" төрийн бус байгууллага байгуулсан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%