Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Ундны усны зориулалтын сав хэрэглэх талаар ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Ч.Огтбиш нийт ард иргэд, гал тогоо бүхий газруудад уриалга гаргав

2015-10-21

УРИАЛГА

 

Ундны усны зориулалтын сав хэрэглэхийг уриалах нь

 

Монголчууд бид эрт дээр үеэс эхлэн усыг чандмань эрдэнэ хэмээн хайрлан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай. Сүүлийн жилүүдэд  шаардлага хангахгүй сав,  хуванцар шанагыг ундны усны өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэдэггүй айл өрх бараг байдаггүй болсон. Мэргэжлийн хяналтын албанаас хорт хавдар үүсгэдэг гэдгийг тогтоосон байтал бид шаардлага хангахгүй  саваа хэрэглэсээр байна. Анх арьс шир боловсруулах үйлдвэрт химийн хорт бодисын савлагаанд ашиглагдаж орж ирсэн цагаас   хойш эдгээр савыг нь хүнсний бүтээгдэхүүн  хадгалах, зөөвөрлөх зориулалтаар хэрэглэж эхэлсэн. Эдгээр савыг хүнс агуулах зориулалтаар ашигласан тохиолдолд хүнд хорт хавдар, янз бүрийн харшил, элэгний хатуурал үүсгэн улмаар тархины үйл ажиллагааг муутгах аюултай байдаг байна. Хөх сав хорт хавдар үүсгэхээс гадна ургийн гаж хөгжлийн үндсэн шалтгаан болдог ажээ. Манай оронд зүрхны төрөлхийн гажигтай  цул эрхтэний гажигтай хүүхэд төрөх тохиолдол гарсаар байна. Шаардлага хангахгүй  савны хэрэглээг хүнсний хэрэгцээнд ашиглахыг зогсоохгүй бол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх аюултай тул дараах УРИАЛГЫГ гаргаж байна.Хүнсний хэрэглээнд ялангуяа ус хадгалах зөөвөрлөхөд шаардлага

хангахгүй  савыг ашиглахгүй байхыг сумын нийт ард иргэддээ УРИАЛЖ байна.

Хүнсний хэрэглээнд ялангуяа ус хадгалах зөөвөрлөхөд шаардлага хангахгүй савыг ашиглахгүй байх, стандартын шаардлага хангасан ундны усны сав ашиглан өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд бодитой хөрөнгө оруулан хэвшихийг сумын нийт ард иргэддээ УРИАЛЖ байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%