Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Сумын түүхэнд үлдсэн анхдагч

2015-11-04

Өмнөговь аймагт анх Шарын шашны гурван хийд үүссэний нэг нь Сэврэй сумын Дуганын голын хийд бөгөөд энэ хийдэд 20-30 лам тогтмол шавилан суудаг байжээ
- Тус сумын уугуул Сосорын Цэрэндорж 1922 онд Өмнөговь аймагт байгуулагдсан Бошгыг халах залуучуудын эвлэлийн дайсныг номхотгогч 15-р үүрийн анхны гишүүн бөгөөд сумаас төрсөн анхны төр захиргааны зүтгэлтээдэг хүн, боловсон хүчин юм
- Сэврэй сумын анхны даргаар Санжийн Пүрэв томилогдон анхныхаа галыг Бүрэнбадрах гэдэг хүнээр асаалгаж, анхны Нарийн бичгийн даргаар Гарьдын Жанцан, бичээчээр Аюушийн Лодон нар ажиллаж Осор гэвшээр сан тавиулж 1926 оны 09 дүгээр сард Сэврэй уулын зүүн үзүүр ар, Үзүүр гүн гэдэг газар Сэврэй сум анх байгуулагдсан.
- 1931 онд анхны хоршоо байгуулагдан даргаар нь Ш.Содном, худалдагчаар нь Пагмын Ёндон ажиллаж эхэлсэн нь худалдаа бэлтгэлийн анги, Мандалт хоршооны эх үүсвэр байв.
- 1932 онд ноос бэлтгэлийн төлөвлөгөөг 100-102.7 хувиар биелүүлсэн Сэврэй сум Ардын Сайд нарын зөвлөлийн баярын бичгээр шагнагдсан
- Сумын Мал эмнэлгийн тасаг 1934 оноос Өлзий Жаалай сантирчаар ажиллаж эхэлсэн.
- Сэврэй  суманд 1935 оны 8 дугаар сард МАХН-ын анхан шатны байгууллага болох намын үүр байгуулагдаж даргаар нь Чогсомын Буянүү сонгогдсон
- Аймгийн анхны ардын багш Увш овогтой Дорж нь сумын харъяат 1937 онд мэргэжлийн анхны багш юм
- 1940 оны намар одоогийн Бүйлсэн багийн төв дээр нэг гэртэй, мэргэжлийн бус 2 багштай 42 сурагчтай анхны сургууль байгуулагдсан
- Аймагтаа хамгийн анхны олон мал тоолуулсан айл бол Сэврэй сумын 4-р багийн малчин Магсарын Ваанчиг 1941 оны албан ёсны тоогоор 1614 толгой малаар тэргүүлж, үүний дотор 362 үхэр тоолуулсан нь хамгийн олон үхэртэй айлын тоонд орж байжээ
- Сумын анхны мэргэжилтэй бага эмч Дулмаа
- 1956 оны 4-р сарын 27 нд 5-р багийн нутаг Баянбор нурууны ард МАХН-ын гишүүн Доржговын Баатар, Дашдуламын Чулуунбазар, Өнөхишигийн Доржшүг, Тогоочийн Лхагва, малчин ард Магсарын Ваанчиг, Тавинтайн Жадамба,  Дуламын Хувхүү, Лхамсүрэнгийн Гончигдомий нарын 19 өрхийн 51 малчин  санаачилан сумандаа анх удаа нэгдэл байгуулан 5097 мал нийгэмчилж нэгдлээ "Социализмын зам" нэгдэл гэж нэрлэн даргаар нь Ө.Доржшүгийг сонгосон байна.
- 1060 -аад оны эхнээс туслах үйлдвэрлэлийн салбар, нэгдлийн зочид буудал гуанз, талх нарийн боовны цех байгуулагдсан
- 1960 онд Самбын Пүрэв санаачилан барилгын бригад байгуулсан
- 1962 онд цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригад байгуулагдан ахлагчаар нь А.Цоож, Ү.Лүйдэвдорж нар сонгогдож байсан
- Төрийн дээд эрх барих улсын 8-р хуралд Цэвэлийн Сүндэв, Оготны Цэвэлмаа  нар сонгогдож байсан
- 1969 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойн концертонд 4 Ятга хөгжмийг мэргэжлийн багшаар заалгаж байсан нь суманд төдийгүй аймагтаа анхны ятгачид болж байсан
- Эрчим хүчний тулгын чулууг 1960 онд тавьсан
- Холбооны салбар 1961 онд нэг орон тоотойгоор байгуулагдсан
- Мотоспортын төрлөөр жунайн Доржваанчиг 1965 онд анх удаа спортын мастер цол авч байсан
- 1968 онд сумандаа төдийгүй аймагтаа  санхүү, бүртгэл тооцооны социалист хөдөлмөрийн бригадын цол тэмдгийг нэгдлийн ерөнхий нягтлан бодогч А.Цоож ахлагчтай хамт олон авсан.
- 1969 оны 7 дугаар сард Хүний их эмчийн салбар байгуулагдаж эмчээр нь А.Сугиа\улсын начин\ анхны эмийн санчаар А.Бадамгарав нар ажиллаж байсан
- 1969 онд сумын бага сургууль анхны дунд ангийн элсэлтээ авч, зоо мал эмнэлгийн оношлох кабинет байгуулагдаж байсан
- 1971 онд аймагтаа анх удаа улсын тэргүүний нэгдэл болж диплом 10000 төгрөгөөр шагнагдсан
- 1973 онд дунд сургууль найман жилийн сургууль болсон
- 1973 онд суманд санхүүгийн тасаг байгуулагдсан
-1974 оны 9-р сард ус цаг уурын алба байгуулагдсан
- 1976 онд 48 кг-ийн жинд "Дэлхийн аварга" цол хүртсэн спортын гавъяат тамирчин Мөнхийн Пунцаг тус сумаас төрсөн аймаг, сумын анхны дэлхийн аварга юм
- 1977 онд эмнэг хангал сургалтын спортын мастер цолыг П.Дэнзэн, Д.Шарав нар шагнагдсан
- 1979 онд тус сумын нэгдлийн дарга Ц.Мандал гавъяат нэгдэлчин цол хүртсэн
- 1992 оны шинэ үндсэн хууль батлагдан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын анхны Засаг даргаар Цэмбэлийн Цэрэндорж сонгогдож, орлогч даргаар Насанхандын Батмөнх, Тамгын газрын даргаар Доржийн Бямбаа, бичээчээр Дэнзэнгийн Гантуяа, Нягтлан бодогчоор Борын Дэмбэрэл, Нийгмийн даатгалын байцаагчаар Довдонгийн Волоож, жолоочоор Нямгаравын Цогдэлгэр, үйлчлэгчээр Адъяагийн Байгальмаа нар томилогдон ажилласан
- Сумын ИТХТ-ийн орон тооны анхны даргаа Насанхандын Батмөнх, орон тооны бус анхны даргаар Сономын Хишигцогт нар томилогдон ажиллаж байсан
- Тус суманд анхны жуулчны бааз байгуулсан хүн бол сумын уугуул иргэн Цэвээний Бээжин юм
- 1995 онд Хайдавын Түмэнбаяр нэгдлээс хувьчилж авсан малаа өсгөн анхны мянгат мал тоолуулсан юм.
- 1996 онд суманд Ардчилсан нам байгуулагдан даргаар нь Дондивын Ганбат сонгогдсон
- 1997 онд Түмэн тэмээ аяллын холбоо байгуулан тэмээний баярыг анх зохион байгуулсан
- Тус сумын уугуул уулын спортын мастер Готовын Өсөхбаяр 2005 онд дэлхийн дээвэр Гималайн оргил Эверстэд төрийнхөө далбааг монгол улсаас анх удаа мандуулсан
- Тус сумаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар бол Н.Нямдорж юм
- Аймгийн наадамд хамгийн олон буюу 4 удаа түрүүлсэн 3 бөх байдгийн нэг нь тус сумын уугуул айгмийн хурц арслан Пунцагдаржаагийн Бямбаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%