Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Нутгийн эрдэм чадалтай лам нарын тухай

2015-11-04

|X зууны дунд үеэр Хонгорын голын хавиар нутагладаг ном, эрдэм, арга дом мэргэ төлгөөрөө алдартай, нутаг усныхан төдийгүй өөр хошууныхан ном эрдэм заалгах, мэрэг төлөг тавиулахаар ирдэг хүний хөл тасардаггүй хөх Цорж гэгч амьдарч байжээ. Нэгэн удаа дуганын хийдийн жасын санд хулгай орж, хөх Цоржоор мэргэлүүлэхэд шоо хаяж үзэн та нарт гүйцэгдэхээргүй хол газар, баруун хойд зүгт явж байна гэсэнд жасын нярав сандран аргалж өгөхийг гуйжээ. Өвгөн Цорж лам баахан цааргалснаа арц хүж уугиулан ном уншиж, найруулсан шингэн зүйл бэлтгэн х улгайчийн явсан зүгт цаж гээд, та нар надаар нүгэл хийлгүүлчихлээ. Мөнгөө бүрэн бүтнээр олж авбал муу хулгайчид ял оногдуулж болохгүй , асарч хамгаалаарай гэжээ. Мэргэлснээс хойш гурав хоногийн дараа голын орчимд хүн хашгирах чимээнээр Цорж лам тэр хүнийг авчир гэсний дагуу очвол хуучин монгол гутлынхаа улыг барьчихсан, хөлийн тавагнаас цус шүүрсэн нэгэн эр уулзан богцтой мөнгөө өгч, хэзээ ч санахгүй байна,орой нар жаргаж байхад Таанын хөтлөөр хос морьтойгоо давснаа санадаг юм, яагаад ийм болчихдог байнаа хэмээн уйлж байсан гэдэг. Жасынхан мөнгөө тоо ёсоор нь хүлээж аваад хулгайчийг хэд хоног асарч тойлон тэнхрүүлж, унаажуулан буцаасан тухай яриа үе дамжин домог болон үлджээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%