Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Би төлчин аяны хүрээнд ИТХ, ЗДТГазрын албан хаагчид хөдөөгийн айл өрхөд хүрч ажиллалаа.

2016-03-19

Малчиддаа  мал төллөж байгаа ажил ихтэй, хүнд үед нь сэтгэл санаа,  эд материал,  өөрийн хүч хөдөлмөрөөрөө туслах зорилгоор сумын Засаг даргын захирамжаар батлагдсан "Би төлчин"  аяны хүрээнд сумын ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчид 2016 оны 03 дугаар сарын 19 ны өдрийн бямба гарагт Сайншанд багийн малчин Б.Мөнхжаргал, Бүйлсэн багийн малчин Д.Мөнх-Оргил  нарын гэр бүлд очиж хонинд явах, гэр зөөж барих ,ишиг тавих, ингэ саах, хашаа хороог нь засаж сэлбэх, хотны чулуу, хог цэвэрлэх,  гортиг татах зэрэг ажилд тусаллаа.