Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Сэврэй сумын багийн ИНХурал боллоо

2017-02-17

Сэврэй сумын гурван багийн нэгдсэн Иргэдийн нийтийн хурлыг 2017 оны 02 дугаар сарын 17 ны өдөр сумын төвд хуралдуулж, хурлын үеэр сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, сумын Соёлын төвийн уран бүтээлчдийн урлагийн тоглолт, аймгийн хөгжимт жүжгийн театрын урлагийн тоглолт, сумын аварга шалгаруулах "Манай аварга 2017" хүчит бөхийн барилдаан, сар шинийн барилдаан,  нэг хаалганы үйлчилгээг зохион байгуулж төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд хамрагдлаа.  Хурлаар сумын ИТХ, Засаг дарга, байгууллага, мэргэжилтэнгүүдийн болон аймгийн Татварын газар, Дэлхийн ирвэс хамгаалах сан, Говь гурван сайхны цогцолборт газрын хамгаалалтын захиргааны төлөөллүүдийн мэдээлэл, сургалт  зэрэг 20 асуудал хэлэлцлээ. Нэгдсэн хуралдааны дараа 3 багийн хурал хуралдаж багийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлээ батлав.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%